Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2021-05-14
Гаалийн татвараас хөнгөлөх, НӨАТ-аас чөлөөлөх ХАА-н тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа 

Дэлхийн нийтийг хамраад байгаа Короновируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас шалтгаалан хүнс, хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмж, түүхий эд болон бусад орцуудын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байна.

Энэхүү өсөлт нь манай улсын хүнсний хангамжийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч газар тариалангийн үйлдвэрлэлд хүндээр тусч, газар тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Гаалийн албан татвараас 2022 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1-р сарын  1 –ний өдөр хүртэл чөлөөлөх “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангилал бүхий барааны жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ жагсаалт батлагдсанаар Гаалийн албан татвараас хөнгөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжих боломж бүрдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ