Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-03-15
АНУ "Тикток"-ийг хориглох уу

АНУ-ын хууль тогтоогчид энэ долоо хоногт хуралдаж, дэлхийн томоохон аппликейшны нэг болох "Тикток"-ийг нэг бол худалдах, үгүй бол аппстор дээрээс бүр мөсөн устгаж, татаж авах боломжгүй болгох шинэ хуулийн төсөл боловсруулна гэж мэдэгдсэн.

Гэвч хуулийн шинжээч, эрхзүйчид АНУ ийм шийдвэр гаргах нь Үндсэн хуулийнх нь 1-р бүлэгт зааж өгсөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хэрэг болно гэж үзэж байна.

Хууль тогтоогчдын зүгээс өргөн барихаар төлөвлөж байгаа шинэ хуульд үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж заагаагүй ч хэдэн сая хэрэглэгчтэй энэ аппликейшныг хориглох нь үзэл бодлоо илэрхийлэх эрхээ боолгуулснаас ялгаагүй тул энэ хуулийг хүний эрхийн идэвхтнүүдээс гадна цахим платформ хэрэглэгчид олноороо эсэргүүцэх нь ойлгомжтой гэж шинжээчид тайлбарласан байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Монтана мужийн Засгийн газраас "Тикток"-ийг хориглох хуулийн төслийг мужийн хуульд тусгахыг оролдсон ч Монтанагийн дээд шүүхээс уг хуулийн төсөлд нь хориг тавьж байсан юм.

Тухайн үед мөн л "Тикток" болон хэрэглэгчид нь АНУ-ын үндсэн хуулийн 1-р бүлэгт заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэж зарга мэдүүлж байжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ