Японд улаанбурхан өвчний дэгдэлт их байна
2024 он гарсаар дэлхий даяар улаанбурхан өвчний халдвар эрчимтэй дэгдэж байна.
Япон улсын эрүүл мэндийн салбарынхан улаанбурханы халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах, эрүүл мэндийн байгууллагын үнэн зөв мэдээлэлд тулгуурлаж эмнэлэгт хандахыг иргэддээ уриалжээ.
Япон улсад өнгөрсөн сараас эхэлж улаанбурхан өвчний халдвар нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна.
Энэ өвчин хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа болох эрсдэлтэй. Мөн "Ковид-19" зэрэг халдварт өвчний вирусээс илүү өндөр дэгдэмхий чанартай аж.
Улаанбурхан өвчнөөр өвдсөн мянган хүн тутмын нэг нь нугасны үрэвсэл болж хүндрэх эрсдэлтэй.
Нугасны үрэвсэл болбол үхлийн аюултай гэдгийг эмч, эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.