Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-03-19
АНУ-ын Охайо мужид онц байдал зарлалаа

АНУ-ын Охайо мужийн төвийн 11 хотод цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас тус мужийн амбан захирагч Майк ДеВайн онц байдал зарлажээ.

Пүрэв гарагийн шөнө болсон хүчтэй шуурганд Логан мужийн Индиан нуурын хотын орчим гурван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртэж, гэмтэн, олон арван барилга байгууламж сүйдсэн байна.

Байдал ингээд намжихгүй маш хүчтэй шуурга үргэлжлэх талаар Үндэсний цаг уурын албанаас нь сэрэмжлүүлсэн байна.

Охайо муж орчимд есөн хар салхи үүсээд байгаа бөгөөд үүний нэг "EF-3" нэртэй хар салхи Фрайбургийн ойролцоох Ауглэйз тойргийн өмнөд хэсгээс эхэлж, Логан мужийн хойд хэсгийн Лейквью мужаар дайрна. Ингэхдээ "EF-3" нь 219-266 км/цаг хүртэл хүчтэй шуурах төлөвтэй байгаа аж.

Мөн Юнион Каунти, Дарк, Майами, Кроуфорд/Ричланд хотуудад "EF-2" нэртэй хар салхи 179-218 км/цаг хүрч шуурахыг анхааруулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ