Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-03-20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 11. Буд гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Тэрсүүд өдөр.

Өдрийн наран 6 цаг 55 минутад мандаж, 19 цаг 05 минутад жаргана. Хаврын хугас дунд болох улирал 11 цаг 3 минутад эхэлнэ. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал худлдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ