Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-03-20
2028 оноос БНСУ-д хөдөлмөрийн насны хүн амын тоо буурах хандлагатай байна

Өмнөд Солонгост төрөлт багасаж, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаагаас эдийн засгийн идэвхтэй хүн ам болон хөдөлмөрийн насны хүн амын тоо 2028 оноос буурах хандлагатай байна.

Тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн албанаас гаргасан 2022-2032 оны ажиллах хүчний хангамжийн тухай тайланд ийм таамаглал дэвшүүлжээ.

Ингэж эрт тайлан судалгааг гаргах нь ажиллах хүчний хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Урьдчилсан тооцоогоор 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 2022-2032 он хүртэл 316,000 хүнээр өсөх төлөвтэй байгаа нь өмнөх 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 3.14 сая өсөлтийн аравны нэгтэй л тэнцэж буй юм байна.  Гэхдээ эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 2027 онд 29.49 саяд хүрч хамгийн өндөр өсөлт харуулах бол 2028 оноос буурч, 2032 онд 29.24 саяд хүрэхээр урьдчилан тооцоолжээ.

Ажиллах хүчний нийлүүлэлт буурах нь 2028 оноос эхлэн 15 ба түүнээс дээш насны ажил эрхэлж буй хүн амын тоо буурахад хүргэж болзошгүй гэж таамаглаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ