Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-03-22
Зам тээврийн ослын улмаас жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж байна

Зам тээврийн ослын улмаас дэлхий дахинд жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж, олон хүн хүнд гэмтэж байна.

Энэхүү дэлхийн нийтийг хамарсан эмгэнэлт явдлын 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог.

Ялангуяа 5-29 насны залуучууд сургууль, гэр хоорондох авто замд осол хамгийн их өртөж, хүнд бэртэж, гэмтэх, тахир дутуу болох цаашлаад зуурдаар амь насаа алдах шалтгаануудын нэг болж байгааг олон улсын байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаанд тусгажээ.

Харин манай улсад зам, тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 12 байна.

Номхон далайн баруун бүсэд дунджаар 100,000 хүн амд 15,4 байдаг бол Европт 100,000 хүн амд 6,7 байна.

Дэлхийн дундаж үзүүлэлт 100,000 хүн тутамд 18 байна.

Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ жолоо барих, анхаарал болгоомжгүй хандах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс үүдэн гарч байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ