Британийн хаан 3-р Чарльз, Диана гүнж нарын ууган хүү, Кембрижийн гүн Уилльямын гэргий, Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа зарлажээ.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Лондоны эмнэлэгт хэвлийн хөндийн мэс засалд орох үед нь түүнийг хорт хавдаргүй гэж дүгнэж байсан ч хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар байсан нь илэрсэн гэжээ.
Гэхдээ Кейт Миддлтон хавдрын үе шат, биеийн байдал нь дээрдэж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эмчилгээ хийж буй багийнхан нь урьдчилан сэргийлэх курс хими эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн гээд уг эмчилгээний эхний шатанд явж байгаагаа хэлжээ.
Түүнчлэн эмчилгээгээ дуусгах хүртэл гэр бүлд нь цаг хугацаа, орон зай, хувийн нууц хэрэгтэй байна гээд "Энэ өвчинтэй ямар ч хэлбэрээр нүүр тулсан хүн бүр итгэл, найдвараа бүү алдаарай. Та ганцаараа биш" хэмээн хорт хавдартай хүмүүст урам зориг өгчээ.