Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-03-26
Бразилд үер бууж, 25 хүн амиа алджээ

Бразил улсын Рио-Де-Жанейро, Эспирито Санто хотод өнгөрсөн ням гарагт усархаг аадар бороо орж, үер буужээ.

Үерийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн талаар хотын удирдлагууд мэдээлэв.

Эспирито Санто хот нийт 25 мянган оршин суугчтай бөгөөд тус хотод 15 хүний амь эрсэджээ.

Амь насаа алдсан иргэдийн тоо өчигдрийн байдлаар 27 байсан бөгөөд энэ тоо цаашид ч өсөж магадгүй талаар "Associated press" мэдээлсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ