Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-03-28
Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж аялал жуулчлалыг эрчимжүүлж байна.

Улаанбаатар-Эрээн, Замын-Үүд-Эрээн, Эрээн-Жининь-Хөххот, Хөххот-Бээжин, Ховд аймгийн Булган боомт-БНХАУ-ын Такашикен, Дорнод аймгийн Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд шинэчилсэн.

Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү иргэд хувийн машинтайгаа зорчих боломж бүрдэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ