Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-03-29
2030 он гэхэд зам, тээврийн ослын хохирогчдын тоог 2 дахин бууруулах зорилт дэвшүүлжээ

НҮБ-аас зохион байгуулж “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аянд Монгол Улс нэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт тус аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирж, өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дэлхийд зам, тээврийн ослын улмаас жил бүр 1.2 сая хүн амь насаа алддаг. Үүний 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог. Зам, тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ жолоо барих, анхаарал болгоомжгүй хандах, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрэм
биелүүлээгүйгээс үүдэн гарч байна. Иймээс дэлхий нийтэд тулгамдсан энэхүү асуудлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах, таниулах зорилгоор “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриан дор дэлхий нийтийг хамарсан аяныг эхлүүлээд байгаа"-г дурдлаа.

Тус аяны үр дүнд 2030 он гэхэд зам, тээврийн ослоос шалтгаалсан хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилго дэвшүүлж, хоёр жилийн хугацаанд буюу 2023-2025 онд дэлхийн 80 улсын 1000 хотыг хамруулахаар ажиллаж байна.

Энэхүү аяны хүрээнд дэлхийн болон үндэсний хэмжээний алдартнуудыг НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг энгийн хялбараар болон үр ашигтайгаар сурталчлах, нутагшуулах давхар зорилготой юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ