Казахстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ
Казахстан улсад хоёр өдрийн өмнө цаг агаар огцом дулаарсны улмаас их хэмжээний шар усны үер бууж, дөрвөн бүс нутгийн 12 мужид онц байдал зарлаад байна.
Шар усны үерийн улмаас Казахстан улсын баруун бүсийн Абай, Акмола, Актобе, Костанай хотын 4700 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын 1700 нь хүүхэд байна.
Нийт 500 гаруй амины орон сууц болон олон тооны сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үерийн усанд автжээ.
Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд онцгой байдлын 12 шуурхай штабын төвийг ажиллуулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.