Монгол Улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд компьютерийн ухаан, СТЕМ боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөгжүүлнэ.
Үүний ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг хүлээн зөвшөөрч, ирээдүйн Монгол иргэдэд олон улсад өрсөлдөхүйц компьютерийн ухаан, СТЕМ боловсролын мэдлэг, чадвар эзэмшүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Непко Кидс ХХК, Монголын STEM Боловсролын Академи, Code.org, Scratch Foundation байгууллагуудын албан ёсны төлөөлөгч Кодеркаб ХХК, Японы Artec Co., Ltd-ийн Монгол дахь салбар нар төр, хувийн хэвшлийн харилцан дэмжлэг үзүүлэх зарчимд тулгуурлан дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулж байна.
Үүнд:
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерийн ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөрийг боловсруулах, турших, нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерийн ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхэд багш нарын чадавхийг бэхжүүлэх, аргазүйн дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах;
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерийн ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхэд цэцэрлэг, сургуулийг шаардлагатай сургалтын орчин, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахад хамтран ажиллах;
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерийн ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чанар, тогтвортой байдлыг хангах, тасралтгүй сайжруулахад хамтран ажиллах;
-Дээрх чиглэлд олон улсын сайн туршлагыг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах зэрэг багтаж байна.