Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-04-08
"Queen of Tears" драм tvN сувгийн бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлэх ойрхон байна

Бэк Хён Ү болон Хун Хэ Ин хоёр гэрлэсэн хосын толгой эргэм хямралыг давж байгаа тухай гайхамшигт хайрын түүхийг өгүүлдэг "Queen of Tears" драм tvN сувгийн бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлэх ойрхон байна.

"Queen of Tears" драмын 10-р ангийн үзүүлэлт 18.952 хувь хүрснээр tvN сувгийн бүх цаг үеийн жагсаалтын 2-р байрт байсан "Reply 1988" цувралыг гүйцжээ. 

Тодруулбал, одоо 2-р байрт "Queen of Tears" драм бичигдэж байгаа юм. 

"Reply 1988" цувралын төгсгөлийн анги /18.803 хувь/ энэ амжилтыг эзэмшиж байсан бол "Queen of Tears" драмын 10-р анги энэ амжилтыг эвджээ.

Дахиад 6 анги гарах тул "Crash landing on you" драмын төгсгөлийн анги 21.6 хувь хүрсэн үзүүлэлтээр 1-р байрт бичигдэж байгаа амжилтыг эвдэж магадгүй хэмээн таамаглаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ