Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-04-12
Жон Альфред Тиннисвүүд дэлхийн хамгийн өндөр настай иргэн боллоо

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Их Британийн иргэн, 111 настай Жон Альфред Тиннисвүүдийг тодруулсан байна. 

Өмнө нь энэ тодотголыг эзэмшиж байсан 114 настай, Венесуэл улсын иргэн өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн юм.

"Гиннесийн ном"-д шинээр бичигдэж буй Жон Альфред Тиннисвүүд урт насалсан нууцаасаа хуваалцахдаа "Британийн үндэсний хоол гэж нэрлэдэг загас, шарсан төмсийг тогтмол, хэвийн порцоор иддэг нь тусалсан" гэж хэлсэн байна.

1912 оны наймдугаар сарын 26-нд төрсөн тэрбээр Титаник хөлгийн ослоос хэдхэн сарын дараа мэндэлсэн, дэлхийн хоёр том дайныг үзсэн, Дэлхийн 2-р дайнд тулалдаж явсан хүн юм.

Олон хүн урт наслах нууцыг зөв, эрүүл хоолны дэглэм гэж боддог ч Жон Альфред Тиннисвүүд ямар ч хоол хүнс, ус ундааг яг тохирсон хэмжээгээр буюу  хэтрүүлэхгүй хэрэглэх нь эрүүл, урт удаан амьдралын нууц гэжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ