Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-04-16
Улсын хэмжээнд нийт 1.098.450 мал, амьтны сэг зэмийг булжээ

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай танилцлаа. 

Улсын хэмжээнд хорогдсон малын тоотой уялдуулан устгалын нэг цэгт 3000-3600 орчим сэг зэм булшлахад 21 аймгийн 317 сумын 1198 багийн 1675 байршилд сэг зэм устгалын цэгийг тогтоож ирүүлсэн.

Эдгээр цэгт устгалын ажлыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булж, уст цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, уст цэг, агуулах, бэлчээрийн нийт 487.100 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.

Мөн энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ