Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-04-17
Ашигт малтмалын хайгуулд хиймэл оюун ухаан ашиглах туршлага судлав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга АНУ-ын Стэнфордын их сургуулийн Дэлхий ба гарагийн шинжлэх ухааны профессор Жеф Каерсыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр “Digitalization in Mining Mongolia 2024” арга хэмжээнд урилгаар ирж оролцсон юм.

Уулзалтаар Стэнфордын их сургуульд зохион бүтээсэн хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж, үйл явцыг хурдасгах боломжтой талаар “Минерал-Экс” төслийн танилцуулгыг сонслоо.

Хиймэл оюун ухааныг ашигласнаар зардлыг хэмнэх, эрсдэлийг бууруулах, хүн болон санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлэх зэрэг олон давуу талтай.

Ташрамд дурдахад, саяхан “КоБолд Металс” компани тус хиймэл оюун ухааны технологи ашиглан өрөмдлөг хийх төлөвлөлтөө оновчилж чадсанаар 8 сарын дотор Замби улсад зэсийн томоохон ордыг нээн илрүүлээд байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ