Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн хөнгөн гэмтжээ
Япон Улсын баруун өмнөд хэсэгт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас есөн хүн хөнгөн гэмтэж, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын цаг уурын агентлаг мэдэгдсэн юм.
Гал түймэр, гамшгийн удирдлагын газраас пүрэв гарагт мэдээлснээр, Эхимэ мужид зургаа, хөрш зэргэлдээх Кочи мужид нэг, Кюшү арлын Ойта хотод хоёр хүн гэртээ унаж бэртсэн гэж мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.