Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн оны 10 дугаар сард БНФУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр тус улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн дэлгэгдэж, Версалийн Хааны ордны Дуурийн театрт Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаагаа толилуулсан.
Тэгвэл энэ удаад Версалийн Хааны ордны Дуурийн театрын найрал хөгжимчид манай улсад анх удаагаа хүрэлцэн ирж, алдарт хөгжмийн зохиолч Антони Вавальди, Раму, Ламбэрт нарын бүтээлийг толилуулах гэж байна.
Энэхүү тоглолт нь хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, амжилттай урагшилж байгаагийн илрэл юм.
Тоглолт 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа зохион байгуулагдана.