Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
НЗДТГ, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хамтран Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг нурааж, долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилт бүхий 720 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн юм. Мөн долоон давхар, 140 машины нэгдсэн зогсоолыг нэмэлтээр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд эхний хоёр блок буюу 202 айлын орон сууцны гадна фасадын ажил эхэлсэн бөгөөд энэ оны есдүгээр сард тус хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Бусад мэдээ
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Мэдээ
“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” хурал болж байна
Мэдээ
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.