Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-04-22
"Эх дэлхийн өдөр" тохиож байна

Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлт болоод байгаль орчны асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах тэмдэглэлт өдрүүд байдгаас бид бүхний хамгийн сайн мэдэх нь "Эх дэлхийн өдөр" билээ.

2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм.  

Жил бүр тухайн өдрийг янз бүрийн сэдвийн доор тэмдэглэдэг ба энэ жилийн хувьд тус өдрийг "Planet vs Plastics" буюу "Эх дэлхий ба хуванцар" уриан дор тэмдэглэж байна. 

Дэлхийн банкны судалгаагаар, нэг хүн дунджаар өдөрт 1 кг хог хаягдал гаргадаг байна. Үүнд лааз, пластик, шил, цахилгаан тоног төхөөрөмж гэх зэрэг багтана. 

Тэгвэл гудамжинд хаясан ундааны лааз байгальд уусан шингэхийн тулд 40-100 жилийг зарцуулдаг. Цаашлаад гялгар тор нь 500 жил, ундааны хуванцар сав 100-1000 жил, хэрэглэж дууссан зай 500-1000 жил, тамхины хог нь 1-10 жил, зажилсан бохь 5 жилийг зөвхөн байгальд уусан алга болохын тулд зарцуулдаг байна.

Та, бидний хаяж буй энэ их хог хаягдал байгаль болоод байгальд амьдарч буй мянга мянган амьд бие организмд аюул учруулж байдаг.

Үүнд хүн төрөлхтөн бид ч гэсэн орох учраас ногоон ертөнц танаас эхэлнэ гэдгийг ухамсарлаарай. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ