Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-04-23
БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадын Гуандун мужид бороо үргэлжлэн орсноос үерийн гамшигт болж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

"Синхуа" агентлагийн мэдээгээр, наанадаж 4 хүн амь эрсэдсэн, 10 хүн сураггүй байгаа бол, хүмүүс гэмтэж бэртсэн мэдээ одоогоор ирээгүй талаар албаныхан мэдээлсэн байна.

127 сая хүн амтай, Хятадын үйлдвэрлэл, худалдаа төвлөрсөн Гуандун мужид өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн орсон ихээхэн усархаг, ширүүн, дуу цахилгаантай аадар борооны улмаас үерийн гамшиг эхтэй, ерөнхийдөө 5-6 сараас эхэлдэг үерийн эрсдэлтэй үе энэ бүс нутагт ийнхүү цагаасаа эрт тохиосныг цаг уурчид хэлж байна.

Томоохон гол мөрөн эргээ хальснаас эрх баригчид нийт 4 шатлалт аюулын зэрэглэлийг өнгөрөгч бямба болон ням гарагт 3, мөн 2-р түвшин рүү өндөрсгөсөн, мөн үерийн нөхцөлийг тасралтгүй хянаж байгаагаа мэдээлж байна.

Гуандун мужийн нутгийн дийлэнх хэсгийг Сувдан мөрний бэлчир нам дор байрлалтай газар эзэлдэг байна.

Өчигдөр үерийн усны түвшин 100 жилийн дээд түвшинд хүрч болзошгүй гэдэг сэрэмжлүүлэг мэдээ зарлаад байсан ч золоор ийм аюултай түвшинд хараахан очоогүй гэдэг мэдээллийг өгчээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус мужийн хэмжээнд нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байсан бол, уржигдар шөнөөс цахилгаан хангамжийг хэсэгчлэн сэргээсэн байна.

Мужийн хэмжээнд хэдэн арван байшин барилга бүрэн нурж, ноцтой эвдэрч сүйджээ.

Эрх баригчид өчигдөр 140.6 сая юань буюу 19.8 сая ам.долларын эдийн засгийн шууд хохирол учирсан гэж мэдээлж байсан юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ