Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-04-26
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудыг шинэчилж байна.

Өнөөдрийн байдлаар 6 байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал,

-Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх

-Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх

-ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл

-Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх

-Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн 6 дүүрэгт 201 байршилд хийнэ. Өнөөдрийн байдлаар замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал,

-Чингэлтэйн өргөн чөлөө,

- Галданбошогтын гудамжны авто зам,

-Хайлаастын зам,

-Ажилчны гудамжны авто зам,

- Хараагүйчүүдийн төвийн зам,

-Хасбаатарын гудамж,

-Ард Аюушийн гудамжны авто зам,

-Хүннүгийн гудамжны авто зам,

-Шархадны гудамжны авто зам,

-Натурын туслах авто зам,

-Олимпын гудамжны авто зам,

-Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж дууслаа.

Харин Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчооны авто зам, Өнөр хорооллын авто зам, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ