Дэлхийн алдарт загвар зохион бүтээч И Сан Бон Монголд мастер класс сургалт хийнэ
Өнгөрсөн сард БНСУ-д зохион байгуулагдсан "Go Mongolia" арга хэмжээний үеэр Соёлын сайд Ч.Номин И Сан Бон болон тус улсын Урлагийн холбооны тэргүүн Самюэль Жон нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Энэ хүрээнд Үндэсний хувцасны загварын долоо хоног буюу “Fashion Week” арга хэмжээнд загвар зохион бүтээгч И Сан Бон хүрэлцэн ирж, мастер класс сургалтыг зохион байгуулахаар болжээ.
И Сан Бон нь Солонгосын уламжлалт элементүүдийг орчин үеийн хэв маяг, өрнө дорнын гоо зүйтэй хослуулсан өвөрмөц загварууд бүтээдгээрээ алдартай бөгөөд Рианна, Бейонсе зэрэг дэлхийн од дуучдын хувцсыг урлаж, олон улсын тавцанд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон нэгэн юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.