Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-04-29
Шинэ, залуу багшийг ахмад багш нарыг дагалдуулан сургана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон БШУЯ, БЕГ-ын төлөөлөл Орхон аймагт ажиллаж байна.

Өнөөдөр Орхон аймгийн боловсролын байгууллагуудаас өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмад багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Аймгийн хэмжээнд 750 орчим ахмад багш байгаагаас 16 нь Монгол Улсын Гавьяат багш юм байна.

Орхон аймгийн хэмжээнд залуу багш нарын ажлын байрны шилжилт хөдөлгөөн их байна. Боловсролын салбараас өөр салбарт, сургуулиас сургууль дамжих шилжилт хөдөлгөөнийг багасгах, тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд ахмад багш нартай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Боловсролын салбарт сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогыг танилцуулсан байна. 

Ахмад багш нар Монгол хэлний хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, “Би Монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргалаа.

Түүнчлэн нэгдүгээр ангийн сурагчдыг анх элсэхэд сургуулийн орчинд нь дасгах чиглэлд анхаарах шаардлагатай гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ