Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-04-30
Г.Батбаярын амиа алдсан хэрэгт нэр бүхий хүмүүсээс гэрчийн  мэдүүлэг авчээ

Өмгөөлөгч агсан Г.Батбаярын хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Түүний хамтран ажиллаж байсан ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс өмгөөлөгч Г.Батбаярыг гаднын нөлөөтэй, зохион байгуулалттай, улс төрийн нөлөөлөлтэй аллагад өртсөн хэмээн мэдээлж буй.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.ПүрэвдэлгэрЧингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух Б нь дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийг түүний төрсөн дүү Н нь дөрөвдүгээр сарын 25-нд өгсөн. Эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зарласан. Улмаар дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны "Богдхаан" амралтын гадна талын автомашины зогсоолоос Б-ийн унаж явсан автомашин олдсон. Б нь автомашиныхаа арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Үзлэгийг цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид хяналтын прокуроруудын хамт хийж гүйцэтгэсэн. Өмгөөлөгч Б амь хохирсон хэргийн гэрчээр нэр бүхий  хүмүүсээс мэдүүлэг авсан. Ар гэрээс нь зөвшөөрөл аваагүй цогцост задлан шинжилгээ хийсэн зүйлгүй, хуулийн дагуу  мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг онцлов.

Өмгөөлөгч Б, болон иргэн Б нар бусдын нэр хүндэд халдсан хэргээр Цагдаагийн мөрдөн байцаах албанд шалгагдаж байсан байна. Өмгөөлөгч Г.Б шалгагдаж явцдаа Цагдаагийн байгууллагад өөрийг нь эрүүдэн шүүж шалгаж байгааг удаа дараа гомдол гаргасан ч, ийм нөхцөл тогтоогдоогүй байна.

Өмгөөлөгч Б -ийн амь хохирсон асуудалд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Зориг агсаны эхнэр Б.Булган нараас гэрчийн мэдүүлэг авсан гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас үгүйсгэсэнгүй.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ