Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-05-03
Үндэсний бичиг үсгийн баярын нээлт өнөөдөр болно

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей /Төв байр-Хуучин барилга/-д өнөөдөр 11:40 цагт Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол болно.

Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр “ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв” бичиг соёлын үзэсгэлэн, “Үндэсний бичиг, соёлын гайхамшигт дурсгалууд” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгож, "Монгол Улсын Үндэсний Номын Сан дахь монгол бичгийн өв" номын нээлтийг хийж, Монгол Улсын Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын 22 дахь удаагийн олимпиад”-ын шилдгүүдэд шагналыг гардуулна.

Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнөө жил 21 дэх удаагаа ёслон тэмдэглэж байна.

Мөн Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад буй билээ.

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлтэй 7 дурсгал бий бөгөөд эдгээрийг бүгдийг нь Монгол Улсын Үндэсний Номын Сангаас бүртгүүлсэн байдгаас 6 нь тус номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг юм. Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан үзэсгэлэнд ЮНЕСКО-д бүртгэлтэй эдгээр баримтат өвүүдийг тусгайлан дэлгэж, олон нийтэд толилуулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ