Нийслэлийн Байгаль орчны газраас БОАЖЯ, Хот төлөвлөлт, хотын стандартын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газруудад дагаж мөрдөх хашааны стандартын төслийг зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шийдвэрлэх ажлыг эхлүүлээд байна.
Суурьшлын бүсийн тэлэлт, төлөвлөлтгүй газрын олголтоос шалтгаалан зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, стандартын бус хашаанд сүлбэгдэх, хавчуулагдах тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
2018-2023 онд нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтантай холбоотой 388 удаагийн дуудлага мэдээлэл хүлээн авснаас 30 бодгаль туруутан амьтан зуслангийн бүсийн төмөр хашаанд сүлбэгдэн хорогдсон бөгөөд байгаль экологийн үнэлгээгээр 116.142.000 сая төгрөгийн хохирол учирсан байна.