Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2021-05-19
Ц.Баяр
Япон улсын хилээ хаасан шийдвэр нь албан ёсны визтэй монгол иргэдэд хамаарахгүй

Япон улсад Коронавирусын халдвар нэмэгдсэн учир дэлхийн 159 орны иргэдийг тодорхойгүй хугацаагаар хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа

Тодруулбал Япон Улсын Засгийн газар дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан 152 улсад хилийн хориг тавиад байсан бол Камбож, Шри Ланк, Сейшэлийн арал, Тайланд, Зүүн Тимор, Монгол  гэсэн 7 улсад сүүлийн 14 хоногт байсан гадаадын иргэдэд хилийн хориг тогтоох болсноор нийт 159 улс, бүс нутгийг хамраад байна.

Өөрөөр хэлбэл халдвар тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 7 орныг нэмж жагсаалтад оруулж, гадаадын иргэдийн хилээр нэвтрэх зэрэглэлийг дээшлүүлж, хорио цээрийн дэглэмийг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээ авч байна.

Энэхүү шийдвэр нь Япон улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд өмнөхийн адил хамаарахгүй, зөвхөн шинээр виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй аж.

Одоогийн байдлаар дэлхийн 114 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан бөгөөд Япон улсын хувьд өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн хилийн хязгаарлалт тогтоогоод байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ