Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-05-09
Шүүгч яллагдагч Р.Базарыг суллуулах хүсэлтийг хүлээж авсангүй

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргажээ. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 280 дугаартай болон Ерөнхий шүүгчийн 2024 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 531 дугаартай захирамжуудаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага болон прокурорын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэрийн харьяалах газрын шүүхэд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан байна. 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 09-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ. Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ