Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-05-09
Монгол Улс Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өв бүртгүүлээд байна

Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг бүртгүүллээ.

ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2 өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.

Чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр бүртгэв.

Бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм.

Ингэснээр манай улс Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өвийг бүртгүүлээд байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ