“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцлөөр арилжлаа.
Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52 ам.доллароос эхлэн дуудаж, 55 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 20 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.02 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 8,313.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.