Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-05-10
М. Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хаслаа

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитр улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. 

Хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа "Нэхэмжлэлийн нэгдүгээр үндэслэл буюу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь Дэлхийн Допингийн Эсрэг дүрмийн дагуу байгуулагдаагүй. Үйл ажиллагаа явуулах эрхгүй болохыг тогтоолгох хэсгийг хүлээн авах боломжгүй. 

Эхний шинжилгээнээс андрогены анаболик стероид өрлийн бодис илэрсэн. Энэ төрлийн бодис Монгол Улсын эм, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Эмчилгээнд хэрэглэдэггүй хориотой бодис. Тамирчны Б шинжилгээний хариунаас дээрх бодис илэрсэн болох нь батлагдсан. 

М.Бадарч хориотой бодис илэрснийг зөвшөөрөгдсөн замаар биед орсон эсэхийг нотолж чадаагүй нь допингийн зөрчил мөн. Тиймээс М.Бадарчийн шинжилгээний хариу хүчин төгөлдөр. М.Бадарч тав дахь удаагаа шинжилгээнд орох үеэр хориотой бодис илэрсэн. 

Сүүлд ирсэн гэрч М.Бадарчид хориотой бодис хэрэглүүлсэн эсэхээ тогтоох зорилгоор баримт ирүүлсэн нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байна

Ийнхүү Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна" хэмээн ярилаа. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ