Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-05-10
Хоногт 1000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

"Тавантолгой түлш" ХХК Зүүн үйлдвэрийнхээ гуравдугаар цехэд өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, өнөөдөр албан ёсоор нээлээ.

Тус компанийн хувьд өнгөрсөн хугацаанд гурван үйлдвэрийн 20 шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байсан бол 2022 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлжээ.

Тодруулбал, Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлж, Зүүн үйлдвэрийнхээ 1, 2-р цехээ техникийн хүчин чадалд хүргэх ажлыг хийсэн бол өнгөрсөн өвлөөс эхлэн гуравдугаар цехийн өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн байна.

Өөрсдийн инженер техникийн ажилчдын ур ухаанаар шинэчлэлийн ажлыг хийсэн бөгөөд хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон байна.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хийх боломж бүрдсэн байна. Цаашид үндсэн 1, 2-р цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ гэдгээ Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн онцолж байлаа.

Гуравдугаар цехийн хувьд хүчин чадал өндөртэй нэг шугамтай бөгөөд дэвшилтэд технологийн тоног төхөөрөмжтэй гэдгээрээ онцлог аж. Тухайлбал, бутлуур, холигч зэргийг газар доор байрлуулж өгснөөрөө агаарт цацагдах тоосны хэмжээ бага аж. Энэ хэрээрээ ажилчдын ажиллах орчинд сөрөг нөлөө багатай юм байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ