Ази тивийн сүүний түншлэлийн “Органик сүү үйлдвэрлэл” сэдэвт цахим хэлэлцүүлэг болно.
Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази Номхон Далайн мал аж ахуйн комисс, Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Тайланд Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн хөгжлийн газар, Хятад улсын Сүүний ассосиац, Индонези улсын Үндэсний судалгаа, инновацийн агентлагтай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Органик сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 14.00-16.00 цагт цахимаар зохион байгуулна.
Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд, тухайлбал, Монгол, Энэтхэг, Хятад, Тайланд, Индонези улсын органик сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, арга хэмжээ, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.