ХХААХҮЯ: Махны үхрийн аж ахуй эрхлэгчид туршлага судалж байна
Монгол Улсад Мал эмнэлэг, үржлийн алба байгуулсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Махны үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн” Сэлэнгэ аймагт эхэллээ.
Төв, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Архангай, Дорнод, Өвөрхангай зэрэг 10 гаруй аймгийн эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэд, компаниудын 500 гаруй төлөөлөл зөвлөгөөнд оролцож байна.
Энэхүү үйл ажиллагаа нь махны үхрийн аж ахуйгаар олон жил ажиллаж, туршлага мэдлэг хуримтлуулсан нь анхлан эрхлэгч нарт алдаа оноо, сургамж, ололт амжилт, гарц шийдэл, цаашид анхаарах асуудлуудыг хуваалцан зөвлөж байгаагаараа онцлогтой, ач холбогдолтой юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.