Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-05-28
Японы Хёго боловсролын их сургуультай тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсын Хёго боловсролын их сургуулийн ерөнхийлөгч доктор профессор Кажиса Тэцүяа, тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн профессор багш Кенжи Ишикура нарыг хүлээн авч уулзлаа.

Тус сургууль нь Монгол Улсын боловсролын их сургуультай 2010 оноос хамтын ажиллагааны төслөө эхлүүлжээ. 2013 онд МУБИС болон Хёгогийн боловсролын их сургууль эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 8 монгол оюутан Хёгогийн боловсролын их сургуульд мастерын зэрэг хамгаалахаар суралцсаны 5 нь тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшжээ.

Уулзалтын үеэр МУБИС, Хёгогийн боловсролын их сургууль, Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгтэй хамтран тэгш хамруулан сургах боловсролын багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийсэн судалгаа, багш болон оюутан солилцооны хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцсан.

Доктор профессор Кажиса Тэцүяа манай улсын тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд МУБИС-ийн оюутнуудыг Хёго боловсролын их сургуульд сургахаар оюутан солилцооны гэрээ байгуулж байгаа талаар танилцуулжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ