Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-05-28
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг танилцуулна

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. 

Улаанбаатар хотыг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.

Энэ сарын 20-31-ний өдрүүдэд тус төслийн дунд хугацааны үнэлгээг хийх бөгөөд Дэлхийн банкны ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна.

Өнөөдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр тус ажлын хэсгийг хүлээн авч уулзан, төслийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын тулд тодорхой асуудлуудыг дунд хугацааны үнэлгээний үеэр шийдвэрлэхээр талууд санал солилцов.

Тус төслийн дунд хугацааны үнэлгээг энэ сарын 31-нд танилцуулна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ