Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-05-30
Шивээхүрэн-Даланзадгад чиглэлийн авто замд тэгш бус байдлын үзүүлэлт хийж байна

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас Шивээхүрэн-Даланзадгад чиглэлийн авто замд өнөөдөр тэгш бус байдлын үзүүлэлт хийж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас хөрөнгийн менежментийн системийг хөгжүүлэх зорилгоор 2019 оноос хойш жил бүр олон улс, улсын чанартай авто замд тэгш байдлын хэмжилт, нөхцөл байдлын үнэлгээг тогтоох ажлыг зохион байгуулдаг.

Дээрх ажлыг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хэлтсээс өгөгдөл цуглуулах, хэмжилт хийх гэсэн хоёр төрлөөр судалгааны ажлыг хийж байна.

Хөрөнгийн менежментийн систем гэдэг нь жил бүр төлөвлөгддөг засвар арчлалтын хөрөнгө оруулалтыг тооцох, үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай байгаа засварын ажлыг эрэмбэлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, хязгаарлагдмал нөөцийг удирдах зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ