Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-05-31
21 дүгээр сургууль хамгийн орчин үеийн ухаалаг ангитай боллоо

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамдын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн 21 болон 7 дугаар сургуульд ухаалаг анги байгуулж байна.

Хамгийн сүүлийн үеийн технологиор иж бүрэн тоноглогдсон жишиг цахим анги байгуулах хамтын ажиллагаа таван жилийн туршид үргэлжилнэ.

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтууд бий. Энэ хүрээнд цахим болон онлайн сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлж, цахим сурах бичиг, контент, хичээл, сургалтын хэрэглэгдэхүүний нэгдсэн сан бүрдүүлэх, үндэсний цахим сургалтын платформ боловсруулах ажил үе шаттайгаар хийгдэж байна. Мөн багш бүрийг компьютержуулах, “Ухаалаг сургууль”, “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын тогтолцоог бий болгох, бүх шатны боловсролын байгууллагын цахим сургалтын дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байна.

Цахим шилжилт бол хүүхэд бүрд тэгш боломж олгох суурь юм. Боловсрол хувьсан өөрчлөгдөхийн хэрээр сурах олон боломжийг нээх замаар тэгш хүртээмж бий болгохоор дэлхий нийт зорьж байна. Тиймээс ч цаашид танхимын болон цахим сургалтыг хослуулсан байдлаар хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг хангана. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ