Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-05-31
Богд уулын арын авто замыг хааж, засварлана

Баянзүрх дүүргийн 11-р хороо Маршалын гүүрний урд тал, Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 23:00 цагаас зургаадугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Энэ ажлын хүрээнд Скай ресорт, Хүрхрээгийн амны төмөр зам дээгүүрх гүүрэн гарцаас Баянзүрхийн гүүр хүртэлх  750 м авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт болон тэмдэглэгээ хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ