Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-06-06
УГТЭ-ийн "Нүүдлийн эмнэлэг" Увс аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд УГТЭ-ийн Нүүдлийн эмнэлгийн баг Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Алдархаан, Нөмрөг, Сонгино суманд тавдугаар сарын сарын 9-26-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.

Зүрх, мэдрэл, бөөр, уушги, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн алслагдсан сумдын иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн асуудлыг нь газардээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Завхан аймгийн дээрх 7 сумын 2000 орчим иргэний эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулж, хавдрын 13 шинэ тохиолдлыг илрүүлэн дараагийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн ажилласан.

Нүүдлийн эмнэлгийн дараагийн ээлжийн баг хамт олон 2024 оны тавдугаар 27-ны өдрөөс эхлэн Увс аймагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ