Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-06-10
“Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийгдэж буй Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна.

Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 у/метр, Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм.

Энэхүү гүүр нь 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.

Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж, 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно.

Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 у/м байх бол татлагат хэсгийн урт 270 у/м байна.

Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ