Танд дараах шинж тэмдгүүдээс илэрвэл эмчид заавал хандаарай.
-Тодорхой шалтгаангүй турах
-Хэвлийн доогуур, ууц нуруугаар өвдөр
-Хоолны дуршил буурах
-Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
-Үтрээнээс сарын тэмдгийн бус, мөчлөггүй цус гарах
-Үтрээнээс гарах шингэн ихсэх
Умайн хүзүүний хавдрыг эмчлэх боломжтой.
Тиймээс 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны эмэгтэй та харьяа эрүүл мэндийн төвд хандаж умайн хүзүүний хавдар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаарай.
Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ
-Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.
Эрт үе шатандаа төгс эмчлэгддэг.