Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-06-10
Аянга цахилгаантай үед саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байхыг хичээгээрэй

Аянга, цахилгаан хаана ч бууж болно. Бороо орж байх үед аянга нэг буусан газартаа хэдэн ч удаа бууж болдог.

Аянгын гэрэл цахилсан даруйдаа хүний нүдэнд харагддаг ч аянгын дуу чимээ гэрлээс тав дахин удаан хурдтай байдаг бөгөөд нарны гадаргуугаас тав дахин халуун байдаг байна.

Тиймээс аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаарна уу.

• Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай,
• Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх,
• Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх,
• Радио, телевиз, гар утас зэргийг унтраах,
• Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх,
• Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух,
• Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух,
• Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух,
• Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх,
• Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх,
• Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ