Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-06-11
"Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн" боллоо

Малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй, эрхлэгчдийг чадавхжуулах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх зорилгоор Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо төрийн бус байгууллагуудтай хамтран "Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн"-ийг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Зөвлөгөөнд мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаач, орон нутгийн мэргэжилтнүүд, эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгч, малчдын төлөөлөл зэрэг нийт 260 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөнөөр хонины аж ахуйг хэрхэн эрчимжүүлэх, тэжээллэг арчилгаа, маллагааны талаарх олон төсөл арга хэмжээний туршилт үр дүнг танилцуулан тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцов.

Мөн хонийг орчин үеийн технологи ашиглан ноослох үзүүлэн сургалтыг зохион байгуулав. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ