Барилга, хот байгуулалтын салбар жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх шалгуур үзүүлэлт, шалгах хуудастай болов
Хүйсийн ялгаатай хэрэгцээг эн тэгш харгалзах Үндэсний жендэрийн бодлого, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг жендэрийн тэгш байдлыг хангах бодлогоор дэмжих хандлагад нийцүүлэн “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан.
Уг бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын онцлогтоо нийцүүлэн анхны жишиг “Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт болон ажилчдын байрны шалгах хуудас”-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Бусад мэдээ
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Мэдээ
“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” хурал болж байна
Мэдээ
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.