Эрүүл амьдралыг цогцлооход тийм ч хэцүү биш. Учир нь бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүний зарим нь эрүүл мэндэд тун ашиг тустай байдаг юм шүү.
Тухайлбал, саримс эрүүл мэндэд ашигтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад зүй ёсоор багтана. Хүний биеийн дархлаанд гойд сайн, эрүүл мэндэд маш тустай ургамал болох саримсны анагаах шидийн тухай цөөхөн хэдэн зөвлөгөөг уншигч танд хүргэе.
- Саримсыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устгаж, цэвэршдэг.
- Хамар битүүрч, шархиран шингэн зүйл гоожоод байвал сайтар шүүсэн саримсны шүүс дусааж гавар түрхдэг.
- Хоолой өвдөж улайсан үед саримсны шүүсийг давстай устай хольж хандлаад хоолойгоо зайлна.
- Цусны даралт ихсэх, судас хатуурсан үед өдөр бүр гурван хумс саримс идвэл илааршдаг. Саримс нь судас өөхжин хатуурахаас сэргийлдэг байна.
- Цагаан мах эргэвэл дөрвөн хумс саримс нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилна.
- Чихнээс булаг гоожвол цагаан лууван, саримсны шингэрүүлсэн шүүсийг холиод маш сайн шүүж өдөрт гурван удаа дусаана.
- Идээтэй шарханд саримс тавьж боохоос гадна шүүсээр нь шавшвал түргэн эдгэрдэг.
- Хатиг, идээ татах шинжтэй шархан дээр гавар, саримс, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол амархан эдгэрнэ.
- Ууц нуруугаар өвдөхөд дөрвөн хумс саримсыг жижиглэж даавуунд боон няцалж шүүсэнд нь норсон уг даавуугаар унтахын өмнө нуруу, ууцаа арчиж, үрнэ. 10 хоног ингэж үрэхэд өвчин арилдаг.
- Балчир хүүхдийн энгэрээс хэд хэдэн хумс саримс зүүж ханиаднаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг.
-Ханиад хүрвэл бүтэн том саримс, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагыг уудаг.
- Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс саримсыг зажлалгүй буйлан дээрээ хэсэг хугацаагаар байлгана.
- Гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед хоёр грамм саримсны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утдаг.
- Багтраа өвчний үед хоёр хумс саримсыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн элгэн дээрээ уудаг.