Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-06-14
"Цусны донорын дэлхийн өдөр"-ийг тэмдэглэлээ

Жил бүрийн зургаадугаар сарын 14 бол доноруудад талархал илэрхийлэх, үйлсийг нь алдаршуулан сурталчлах дэлхийн өдөр юм. 

“Амьдрал бэлэглэсэн 20 жил: Цусны донор танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмдэглэлт өдрийн арга хэмжээ өнөөдөр БЗД-ийн “Жанжин” клубт боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 120 буюу түүнээс дээш цусаа өгсөн Хүндэт донор Ч.Гантулга, С.Гантулга, Р.Ариун-Эрдэнэ, С.Соддэлгэр нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

Мөн 2024 онд “Донор дүүрэг” болох цар хүрээтэй зорилт дэвшүүлж, ЦССҮТ-тэй маш үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Баянзүрх дүүрэг “Дононр дүүрэг” хэмээх анхны номинацийн эзэн боллоо.

Харин “Донор хамт олон”-оор Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал болон Этүгэн их сургууль тус тус шалгарлаа.

2024 оны “Цусны донорыг дэмжигч шилдэг байгууллага”-аар: “Эко конштракшн” компани

2024 оны “Тэргүүний донор элсүүлэгч байгууллага”-аар:

-БЗД-ийн Улаан загалмайн хороо

-СХД-ийн Улаан загалмайн хороо

-БЗД-ийн өсвөрийн улаан загалмайчид

-Монголын донорын холбоо

“Нигүүлсэл” алтан медалиар МУБИС-ийн Оюутан хөгжил төвийн багш Т.Дуламрагчаа, “Нигүүлсэл” мөнгөн медалиар Эко констракшн компанийн ахлах ажилтан Э.Тайван, АШУИС-ийн Оюутан хөгжил, удирдлагын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаатар, “Оюу толгой” ХХК-ийн зөвлөх Т.Уянга нарыг шагнаж урамшуулав.

150 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч Алтан донорын болзол хангасан Д.Бүдханд, 100 удаа цусаа өгч Мөнгөн донорын болзол хангасан Н.Батцэрэн нарт цол тэмдэг, ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулав.

Мөн Б.Амгаланбаяр, С.Батсайхан, Б.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, А.Бямбадорж, Н.Батхуяг, Ц.Болд, Б.Ганхуяг, Ж.ГАнбат, Б.Гүндалай, Д.Жавхлан, Д.Давааням, Б.Дундбаатар, П.Лхагвадорж, Б.Маржан, М.Мөнгөнхүү, Д.Мигэддорж, А.Насанбат, Ч.Наранчимэг, Г.Насанжаргал, С.Нямцэрэн, Д.Оюунжаргал, Ц.Отгон, Г.Пунсалдулам, Б.Пүрэвчулуун, Д.Содгэрэл, Н.Сэргэлэн, Ч.Тунгалагцэцэг, З.Тэмүүлэн, Б.төгөлдөр, Т.Уламбаатар, Г.Хүдэрбат, Б.Хэрлэнбаяр, Г.Ундармаа, О.Энхмөнх, А.Эрхэмбаяр, Ц.эрдэнэчимэг нарт Хүндэт донорын цол тэмдгийг нь гарууллаа.

Монгол Улсын Цусны албаны хүндэт тэмдгээр:

-ЦССҮТ-ийн эмч Р.Энхтуяа
-ЦССҮТ-ийн технологич сувилагч Л.Өлзийбаяр
-ЦССҮТ-ийн технологич сувилагч Б.Өнөрцэцэг
-ЦССҮТ-ийн технологич сувилагч Б.Дуламсүрэн
-ЦССҮТ-ийн лаборант С.Ганчимэг
- ЦССҮТ-ийн технологич сувилагч Н.Энхтуул
-МДХ-ны ахмад ажилтан Р.Цэрэнпил нарыг тус тус шагнаж алдаршууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ