Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-06-27
Ойн хөнөөлт шавжтай тэмцэж эхэллээ

2023-2024 онд Нийслэлийн Байгаль орчны газраас ойн мэргэжлийн байгууллагатай хамтран ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийсэн. 

Ингэхэд Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч зэрэг дөрвөн төрлийн хортон шавж бүртгэгдэж, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон.

Иймээс Нийслэлийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргээс эхлүүлсэн бөгөөд 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй мянган га талбайд хийх юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ